- Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал” хөтөлбөр, Улсын Их хурал, Засгийн газар, байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын шийдвэрээр батлагдсан байгаль орчны чиглэлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөр, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, “Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр”-т байгалийн нөөц баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг аймгийн хэмжээнд зохион байгуулах
- Байгаль орчны салбарын дүрэм журам стандартуудыг мөрдүүлэх, сурталчлах, хэрэгжилтэнд хяналт тавих
- Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх замаар санхүүгийн баталгаатай эх үүсвэрийг буй болгож, эдгээр хөрөнгөөр аймаг, сум, орон нутагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулж, хэрэгжилтийг зохион байгуулах
- Аймгийн нутаг дэвсгэрт байгаа ой, ус, ургамал, ан амьтан зэрэг байгалийн нөөц баялаг, түүнээс ашиглаж болох тоо хэмжээг нарийвчлан тогтоолгох, тэдгээрийг мөрдүүлж ажиллах
- Байгаль орчныг доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх, үүний дотор ойжуулах, ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх, халгүй хаягдалгүй технологи нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулах, тухайн аймагт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, болон ой, ус, ургамал, ангийн мэргэжлийн байгууллагууд, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг зохицуулах
- Аймаг, орон нутгийн хэмжээнд ой, ус, ургамал, ан амьтан зэрэг байгалийн нөөц баялгийн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээх үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх
- Аймаг, бүс нутгийн байгаль орчинд зохицсон, зохих материаллаг бааз бүхий мод ургамлын үржүүлгийн газар байгуулж, тарьц, суулгац ургуулах, мод сөөгийн үрийн нөөц сан бүрдүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах замаар сайн чанарын үр, тарьц суулгац бэлтгэж орон нутгийн хэрэгцээг хангах
- Мод, модон түүхий эд бэлтгэдэг мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулж, техник технологийн өндөр түвшинд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж, зах зээлд чанар сайтай модон материал нийлүүлэх явдлыг дэмжих замаар хууль бусаар мод бэлтгэхийг хязгаарлах ажлыг орон нутагт модны хэрэгцээг хангахтай уялдуулан зохион байгуулах
- Гадаргын усны тооллого хийж, ширгэж хатсан гол горхи, рашаан, булаг, шандны тоо, мэдээллийг гаргаж холбогдох дээд байгууллагыг мэдээллээр хангах
- Агаарын бохирдол, хог хаягдал, био аюулгүй байдлын асуудлуудаар бодлогын хэрэгжилтийг хангах