Түүхэн замнал

Байгаль орчин, аялал жуулчлалын  газар нь анх Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1.21 дүгээр заалт, Засгийн газрын 2000 оны 181 дүгээр тогтоол, аймгийн Засаг Даргын 2001 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101 дүгээр захирамжаар Байгаль орчны алба, 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын 67 дугаар тогтоолоор аймгийн Засаг Даргын эрхлэх асуудлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газар (УЦУОШ албатай) болж байгуулагдсан.

  • Нийт 44 ажилчинтай.
  • Үүнээс:
  • Дарга-1
  • Ахлах мэргэжилтэн-1
  • Ня-Бо-1
  • Мэргэжилтэн-8
  • Байгаль хамгаалагч-24
  • Үйлчилгээний 9 ажилчидтай ба хоёр давхар конторын байртай, Алтай Соёны төслийн санхүүжилтээр хийгдсэн. Байгаль орчны сургалт сурталчилагааны төвтэй, сумуудаар байгаль орчны тогтвортой хөгжлийн тасагтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Газрын даргаар 2001-2015 он хүртэл Н.Ахытхан, 2015 оноос Ш.Марат, ахлах мэргэжилтнээр 2001 оноос С.Мандат, нягтлан бодогчоор Х. Тилеухан 2002 оноос, Ойн асуудал хариуцсан мэргэжилтнээр Б.Хасым 2008 оноос, Орчны бохирдол, хог хаягдал, химийн хортой бодис байгалийн гамшиг хариуцсан мэргэжилтнээр М.Марина 2001 оноос, Усны нөөц, байгаль орчинд нөлөөлөх байдалын үнэлгээний мэргэжилтнээр Б.Гүлжан 2011 оноос, Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр И.Жулдыз 2009 оноос, Газар, газрын хэвлийн нөхөн сэргээлт, ОНТХГНутаг хариуцсан мэргэжилтнээр Ш.Айсулу 2011 оноос, Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр Х.Даут 2022 оноос, Сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр Н.Болатхан 2021 оноос тус тус ажиллаж байна.