Аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй ААНэгж, байгууллагуудад төлөвлөгөөт болон шинжилгээт хяналт шалгалт хийж байна.

БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын даргын баталсан 01/14 “Байгаль орчны хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” болон 01/09 тоот “Уурын болон усан халаалтын зуухны яндангийн утаанд агуулагдах агаар бохирдуулагч бодис стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд шинжилгээтэй хяналт шалгалт хийх тухай” удирдамжуудын дагуу аймгийн БОАЖГ-ын байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагч, Өлгий сум хариуцсан байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өлгий сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа Цамбагарав-Өгөөж ХХК-ийн Цамбагарав-1 супермаркетийн нам даралтын зуухны үйл ажиллагаанд 01.1.6 тоот “Дулааны цахилгаан станц, уурын болон усан халаалтын зуух ашиглалтаас байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудас” аар тус дэлгүүрийн эзнийг байлцуулан төлөвлөгөөт болон шинжилгээт хяналт шалгалт хийж, эрсдэлийг үнэлж, илэрсэн зөрчилтэй холбогдуулан улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна.

Хуваалцах