Аймгийн удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн 2022

✅Аймгийн удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн 2022 оны 04 дүгээр сарын 13,14-ний өдрүүдэд аймгийн ХДТеатрт зохион байгууллаа.

✅Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга, сумдын ИТХ–ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга болон багийн Засаг дарга нар оролцлоо.

✅Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд төр засгийн бодлого, шийдвэр болон аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөрбөрийн биелэлтийг сум орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх, төрийн байгууллагын чиг үүрэг, нээлттэй ил тод байдлыг хангаж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх талаар үүрэг чиглэл өгсөн юм.

✅Зөвлөгөөний үеэр БОАЖГазрын дарга Ш.Марат аймгийн Засаг дарга Д.Бауыржанд 2022оны хийх гүйцэтгэлийн төлөвлөгөөг хянуулан, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Хуваалцах