Аймгийн хэмжээний Ерөнхий боловсролын сургуулиуд болон лабораторитой аж ахуйн нэгж, эмнэлгүүдэд хадгалж байгаа 524.119 кг химийн бодисуудыг сумуудаас ачих арга хэмжээг зохион байгуулав.

Аймгийн төвийн лабораторитой Эмпати болон 1,2,3,4,5-р дугаар Ерөнхий боловсролын сургуулиуд, НААҮ-ний “СУАТ”ХХК, Нэгдсэн эмнэлэг болон Алтанцөгц, Баяннуур, Толбо, Улаанхус, Ногооннуур, Цэнгэл, Булган, Сагсай сумуудад хугацаа дууссан, урвалд орсон, хошго шошгогүй, удаан жил сургуулийн кабинет дотор зориулалтын бус газар болон ажлын байранд хадгалж байгаа устгах шаардлагатай 524,119 кг химийн бодисуудыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санаачилгаар Улаанбаатар хотод аюултай хог хаягдал устгадаг тусгай зөвшөөрөлтэй “Элемент” ХХК-тай гэрээ байгуулан ачиж, устгуулах арга хэмжээг аймгийн Тагнуулын газар, Онцгой байдлын газар, Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран зохион байгуулав.

Уг химийн бодсисуудыг Улаанбаатар хот руу тусгай тээвэрээр тээвэрлэхэд шаардагдах 8.0сая зардлыг Аймгийн Онцгой Комиссын XII дугаар хуралдаанаар шийдвэрлүүлэв.

Хуваалцах