АЛТАЙН ТҮМЭН ГАЙХАМШИГ гэрэл зургийн үзэсгэлэн болж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын 30 жилийн ой, Баян-Өлгий аймгийн БОАЖГазрын 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй гэрэл зурагчдын хамтарсан “АЛТАЙН ТҮМЭН ГАЙХАМШИГ” гэрэл зургийн үзэсгэлэн Өлгий хотын Хурманханы нэрэмжит Хөгжимт Драмын Театрт нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд тус аймгийн Засаг дарга Д.Бауыржан оролцож, ЕБС-ийн сурагчидтай хамт гэрэл зургуудыг сонирхлоо.

Үзэсгэлэнд Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгуудын өвөрмөц онцлогтой газрууд болон ховор ан амьтны 150 гаруй зураг багтсан юм.

Уг арга хэмжээ нь 06.02-ны өдөр хүртэл үргэлжлэх тул, та бүхнийг гэр бүл, хамт олноороо хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хуваалцах