АЛТАЙ СУМЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ БОЛОН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ.

✅Амьтны тухай хуулийн 9.2.8 зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд буюу үржлийн үед нь загас агнах, барихыг хориглохоор тусгасан байдаг.

✅Үүнтэй холбогдуулан Алтай сумын БОХУБайцаагч байгаль хамгаалагчид тус сумын загастай голууд болох Сагсай, Бор бургас голуудад хамтарсан хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэв.

✅Иймд загасны үржлийн үе болох дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд загас агнаж, барьсан бол ⚖Зөрчлийн тухай хуулийн 7.6 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар:

✅“Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснийг анхааруулж байна!!!

Хуваалцах