Алтай, Цэнгэл, Буянт, Сагсай, Улаанхус сумын ард иргэдэд байгаль орчны багц хуулийн талаар мэдээлэл өгч, гарын авлага тарааж ажиллав.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга болон БОАЖГ-ын дарга нарын хамтарч баталсан удирдамжийн хүрээнд БОАЖГ-ын холбогдох албан хаагч нар Алтай, Цэнгэл, Буянт, Сагсай, Улаанхус сумын ард иргэдэд Амьтны тухай, Ойн тухай, Байгалийн ургамлын тухай, Усны тухай, Хог хаягдлын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиудыг сурталчилан таниулах ажил зохион байгуулан иргэдийн санал бодлыг сонсож, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 9 төрлийн сэрэмжүүлэг бүхий 300 ширхэг гарын авлага тарааж ажиллалаа.

Хуваалцах