Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Өлгий сумын Засаг даргын Тамгын газар-тай хамтран “ЭРҮҮЛ ОРЧИН, ТОХИЛОГ ХОТОД АМЬДАРЦГААЯ” аян зохион байгуулж байна.

БОАЖСайдын 2023 оны 02 дугаар албан даалгаврын хүрээнд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Өлгий сумын Засаг даргын Тамгын газар-тай хамтран “ЭРҮҮЛ ОРЧИН, ТОХИЛОГ ХОТОД АМЬДАРЦГААЯ” аянд идэвхтэй оролцож, өөрсдийн байгууллагын ойр орчмын 50 метр хүртлэх газар болон Өлгий хотоос орж, гарах 6 чиглэлийн хувиарлагдсан газарт цэвэрлэгээ хийж, хогийн нэгдсэн цэгт буулгаж ажиллав.

Цэвэрлэгээний арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаа аж ахуйн нэгж, албан байгууллагуудад баярласан талархсанаа илэрхийлье!!!

Хуваалцах