Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ аймгийн салбарын байгууллагуудын албан хаагч нартай уулзав.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн байгаль орчны салбарын байгууллагуудын албан хаагч нартай 03-р сарын 22-ний өдөр уулзав. Уг уулзалтад БОАЖГазар, УЦУОШГ, МАНУТХГНХЗахиргаа, Хөх сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалт захиргааны нийт 50 гаруй албан хаагч оролцов. Б.Бат-Эрдэнэ сайд уулзалтын үеэр байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудал, тус аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх салбарын бодлогын хүрээнд товчхон танилцуулан, дараа нь 4-р сард эргэн ирж ажиллахаа мэдэгдсэн. Уулзалтын үеэр газрын дарга нар байгууллагынхаа хүрээнд тулгамдаж буй асуудлын талаар сайдад танилцуулснаар зарим асуудлын шийдэж өгөхийг БОАЖСайд амлав. Дараа нь олон жил ажилласан албан хаагч нарыг Тэргүүний ажилтнаар шагнаж урамшуулав.

Хуваалцах