Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн бодлогыг хэрэгжүүлэх аргазүйн сургалтыг зохион байгуулж байна.

БОАЖЯ-аас хэрэгжүүлж буй Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн II,III үе шатны хүрээнд Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн бодлогыг хэрэгжүүлэх аргазүйн сургалтыг зохион байгуулж байна.

Уг сургалтыг KFW төслөөс шалгарсан Би Жи Эм Дистрибьюшн ХХК хариуцуулан явуулж, тус аймгийн ЗДТГазрын ХБТХОХэлтэс, БОАЖГазар, МАНУТХГХЗахиргаа, Хөх Сэрхийн нурууны УТХГазрын хамгаалалтын захиргаа, МХГазар, УЦУОШГазар, ГХБХБГазар, СДОАнгийн холбогдох албан хаагчид оролцож байна.

Сургалтаар:

✅Байгаль орчин, нийгмийн менежментийн бодлогын зорилго, танилцуулга

✅Байгаль орчин, нийгмийн менежментийн бодлого,

✅Хууль эрх зүй,

✅Орон нутгийн иргэдийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай,

✅Төрийн болон хувийн хэвшлийн салбаруудын ХАБЭА-ын ойлголт, хэрэгжилтийн түвшин зэрэг сэдвүүдийн хүрээнд хичээл орох юм байна.

Хуваалцах