Баяннуур сумын ойн сан бүхий газраас хууль бусаар 162 ширхэг бургас мод бэлтгэсэн зөрчлийг илрүүлэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч болон Алтанцөгц, Баяннуур сумын байгаль хамгаалагчид Цагдаагийн газрын холбогдох албан хаагч нартай хамтарч 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баяннуур сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт орших ойн сан бүхий газарт хяналт шалгалт хийх явцад 162 ширхэг бургас мод бэлтгэсэн зөрчлийг илрүүлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж харьяаллын дагуу Цагдаагийн газрын албан хаагч нарт үргэлжлүүлэн шалгуулахаар шилжүүлэн өгч ажиллалаа.

Хуваалцах