Баян-Өлгий аймгийн болон БНХАУлсын ШУӨЗОрны хооронд хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор цахим уулзалт зохион байгууллаа.

“Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд 2023 оны 6 сард Даянгийн боомтыг сэргээн ашиглалтад оруулахдаа холбогдуулан Баян-Өлгий аймгийн болон БНХАУлсын ШУӨЗОрны хооронд хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хоёр талын аялал жуулчлалын салбарын удирдлага болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНэгж, байгууллагуудын төлөөллүүдтэй цахим уулзалт зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Хилийн боомтын захиргааны Цагааннуур, Даян боомтын төлөөлөгч А.Гылымхан, аймгийн Засаг даргын тамгын газрын ТЗУХэлтэсийн дарга Д.Ербол, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Марат, аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Бекболат, Аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Даут, орчуулагч М.Өмирали болон аймгийн хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНэгж байгууллагуудын 22 гаруй төлөөлөл оролцлоо.

Уулзалтаар хоёр улсын бүс нутгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал болон цаашдаа хөгжүүлэх талаар товч танилцуулж, Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор БНХАУ болон ОХУ-тай нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг илэрхийлэв.

Мөн энэ сарын 24-ны өдөр аймгийн Засаг даргаар ахлуулсан 15 хүний бүрэлдхүүнтэй ажлын хэсэг БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай хотод айлчлан гэрээ хэлэлцээр байгуулж, хамтран ажиллах санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Хуваалцах