БИО ТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Алтай сумын “ЦАЛГАРЫН ЦАГААН БУЛАГ” агнуурын бүс нутагт Монгол Улсын улаан номын ховор амьтны жагсаалтад орсон аргаль хонинд зориулан өвс, давс хужир тавьж био техникийн арга хэмжээ авах, мониторинг ажиглалтын судалгаа хийх ажлуудыг “ХАНОМАРО ТУР” ХХК-тай хамтран зохион байгууллаа. Тус газарт оршин амьдардаг нөхөрлөлийн гишүүдээс аргаль хонины өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл авч, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Хуваалцах