БОАЖСайдын 2023 оны 02 дугаар албан даалгаврын хүрээнд Алтанцөгц суманд “Эрүүл аюулгүй –Цэвэр орчин” сарын аян зохион байгуулж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2023 оны 02-р сарын 28-ний өдрийн 02 дугаар албан даалгаврын хүрээнд Алтанцөгц сумын хэмжээнд “Эрүүл аюулгүй –Цэвэр орчин” сарын аян зохион байгуулах тухай сумын Засаг даргын захирамжийн дагуу Алтанцөгц сумын хэмжээнд бүх нийтийн орчны хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд ЗДТГазар, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг, Дулааны станц, Цахилгаан шугам сүлжээний газар, ХААН банк, Төрийн банк, зэрэг нийт 9 байгууллагын 256 төрийн албан хаагчид цэвэрлэгээний ажилд оролцож, нийт 5 тонн гаруй хог хаягдлыг нэгдсэн хогийн цэгт буулгаж ажиллав.

Хуваалцах