БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

БОАЖСайдын ажлын бүрэлдэхүүнийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга Ахмедия Камелият хүлээн авч, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хийж буй арга хэмжээний тухай санал солилцлоо.

Монголд зочлох жил арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймагт 2023 оны 07-р сарын 31-ны байдлаар 26 орны гадаад 21487, дотоодын 20800 нийт 42287 жуулчид ирсэн байна

. -Алтай таван богд,

-Сүүн гол,

-Александр потанин мөсөн гол,

-Хотон Хурган нуур,

-Бага түргэний хүрхэрээ -Казак үндэсний ахуй соёл, -Бүргэдийн баярыг үзэхээр гадаад, дотоодын жуулчид ирдэг юм. Байгалийн унаган төрх алдагдах эрсдэлтэй тул байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж зарим тусгай хамгаалалттай газар нутагт авто машинтай нэвтрэх хязгаарын бүсийг тогтоох, хэрэгцээ шаардлага үүсэж байна. Тухайлбал уур амьсгалын өөрчлөлт идэвхтэй явагдаж байгаа энэ үед Алтай таван богд уул руу автомашинтай нэвтрэх хязгаарыг тогтоож байгалийн үзэсгэлэнт газрыг хэвээр хадгалахын тулд БОАЖЯ-наас гаргасан бодлого, шийдвэр, Сайдын үүрэг даалгаврын биелэлтэд анхаарах шаардлагатайг илэрхийлэв.

Хуваалцах