Буянт сум 2023 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд нийт 62.8 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж одоогийн байдлаар зэрлэг ан амьтанд зориулан 6 удаа био техникийн арга хэмжээ авч ажиллав.

Буянт сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын тус суманд ажилдаг байгаль хамгаалагч нар “Нармандах” нөхөрлөлтэй хамтран “Эзэрлэг” агнуурын бүс нутагт орон нутгийн төсвөөс ховор амьтанд зориулан биотехникийн арга хэмжээ авч, хяналт шалгалт хийх зорилгоор хээрийн камер тавьж ажиллаж байна.

Хуваалцах