Герман улсын “Тусгай хамгаалалтай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмрээ оруулах нь” төслийн аялал жуулчлалын төлөөлөгчидтэй хамтран ажиллав.

Герман улсын “Тусгай хамгаалалтай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмрээ оруулах нь” төслийн аялал жуулчлалын төлөөлөгч МАЙКИ КУАЙТЕРС манай байгуулагаас гаргасан хүсэлтийг хүлээн авч, тус аймгийн аялал жуулчлалын салбарын мэдээ, мэдээллийг багтаасан Англи, Монгол хэлтэй 500 ширхэг гарын авлагыг хэвлүүлэн хүлээлгэж өгөв.

Манай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Марат гарын авлагуудыг хүлээн авч, баярласан талархалаа илэрхийлэн төслийг төлөөлөгчдийг тус байгууллагын 20 жилийн ойн медаль, сонин, ном гардуулан өгч, цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уг төслийн төлөөлөгч МАЙКИ КУАЙТЕРС: Баян-Өлгий аймагт төрийн болон хувийн хэвшилүүд нь зэрэг хөгжсөн учираас төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэдгийг онцолж, цаашдаа манай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах болно- гэдгийг илэрхийллээ.

Хуваалцах