“ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ АЮУЛЫГ АВДАРЛАЯ-2” уралдаанд Өлгий сумын ерөнхий боловсролын 2,3,7-р сургууль болон “Билге Тегин” сургуулийн сурагчид идэвхтэй оролцож байна.

Боловсролын ерөнхий газар, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо, ЖиМобайлХХК, Бөмбөрцөгийн Сүмбээ Хүүхдийн Байгууллага НҮТББ хамтран Аюултай хаягдал болох бүх төрлийн хаягдал зай (батарей), ашиглалтгүй бүх төрлийн гар утас, повер банк, чихэвч, цэнэглэгч, жижиг цахилгаан хэрэгсэл, антибиотик, эм бэлдмэл зэргийг өргөн хэмжээнд яаралтай цуглуулж хөрс болоод ус бохирдож хордохоос сэргийлэх, сурагчдад аюултай хаягдлын талаар ойлголт өгөх, ангилж цуглуулан тушааж дадуулах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд улс даяр зохион байгуулж буй уралдаанд Өлгий сумын ерөнхий боловсролын 2,3,7-р сургууль болон “Билге Тегин” сургуулийн сурагчид идэвхтэй оролцож, эвдэрч ашиглалтгүй гар утас, чихэвч, цэнэглэгч, антибиотик, эм болон бусад цахилгаан хэрэгслийг цуглуулж байна. Уг уралдаан 12-р сарын 31-ний хүртэл үргэлжлэх тул Ерөнхий боловсролын сургуулиуд идэвхтэй оролцоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг 99420444 утсаар асуугаарай.

Хуваалцах