Ерөнхий боловсролын сургуулиудын эко клубуудын багш, сурагчдын төлөөлөлүүдэд сургалт зохион байгуулав.

Ерөнхий боловсролын сургуулиудын эко клубуудын багш, сурагчдын төлөөлөлүүдэд байгаль орчныг хамгаалах дадал хэвшлийг бий болгох, эх дэлхийгээ хайрлан хамгаалахад сургах зорилгоор Боловсрол шинжлэх ухааны газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн боловсролын төвтэй хамтарч “Ногоон хөгжил”, “Мэргэжил сонголтын ач холбогдол”, “Эко сургууль болох 7 алхам”, “Хөрсний бохирдол” сэдэвүүдээр сургалт зохион байгуулав.

Мөн сургалтад оролцсон Эко клубийн сурагчидтай санал солилцож, 2023 онд хийх ажлын нэгдсэн төлөвлөгөө боловсруулан ажиллаа. Уг арга хэмжээнд 3 багш, ахлах дунд ангийн 21 сурагчид оролцлоо.

Хуваалцах