Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах анхан шатны мэдлэг, ур чадвар олгох сургалт

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачлан зохион байгуулж буй “Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах анхан шатны мэдлэг, ур чадвар олгох сургалт” 2022оны 04-р сарын 01-ний өдөр БОАЖГ-ын хурлын танхимд зохион байгуулав.

Уг сургалтад ДБХ(WWF)сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зөвлөх, МУИС, ХААИС-ын эрдэмтэн багш нар болон Баян-Өлгий аймгийн байгаль орчин салбарын байгууллагуудын холбогдох албан хаагч нар оролцсон юм.

Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас зэрлэг амьтан аврах, асран хамгаалах чиглэлээр гүйцэтгэж буй ажлын үр дүнгээс, Зэрлэг амьтан авран хамгаалах тухай үндсэн ойлголт, Хөхтөн амьтдыг аврах, асран хамгаалах арга аргачлал, Зэрлэг шувуу аврах, асран хамгаалах арга аргачлал, Хуурай газрын хүйтэн цуст, сээр нуруутан амьтдыг аврах, асран хамгаалах арга аргачлал, Зэрлэг амьтанд үзүүлэх мал эмнэлгийн үйлчилгээ, Ариун цэвэр, халдвар, хамгааллын дэглэм зэрэг сэдвүүдийн хүрээнд ойлголт өгч, асуусан асуултад хариулан мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөв.

Хуваалцах