БАРУУН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨВ.

Нээлтийн үйл ажиллагаанд тус аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол оролцон үг хэлж, энэхүү арга хэмжээ маань албан ёсоор  эхэлсэн.

      Энэ зөвлөгөөн өмнөх жилүүдэд болж байгаагүй анх удаа манай аймагт зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой юм.

      Уг арга хэмжээнд МУИСийн профессор, “Монголын ан агнуурын холбоо”-ны тэргүүн  Р.Самъяа, “Ажийн Болор” ХХК –н захирал Х.Зоригт, ХААИС-н багш, “Монголын ан агнуурын холбоо”-ны гүйцэтгэх захирал Э.Магсаржав, “Аргал  агнуур судлалын төв”-ийн тэргүүн С.Амгаланбаатар (Ph.D), “Лүүк Монголиа” ХХК-н захирал Т.Баттулга, МУИС-ийн профессор С.Ганзориг, “Монгол Сафари” ХХК-н захирал У.Буяндэлгэр нар болон Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн сумуудын удирдлага, байгаль хамгаалагч, ан амьтан хамгаалах нөхөрлөлийн нийт 110 гаруй хүн оролцов.

     Зөвлөгөөнд Монголын ан агнуурын холбооны гишүүд Зохистой ан агнуур бол байгаль хамгаалах хэрэгсэл, Ан агнуурын хууль эрх зүйн орчин, Зэрлэг амьтан хамгаалал ба биотехникийн арга хэмжээ, Нөхөрлөлүүдийн зохион байгуулалт, болон үйл ажиллагааг идэвхжүүлж, агнуурын менежментийг хэрэгжүүлэх нь, Баян-Өлгий аймгийн Тусгай зориулалтын ан агнуурын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал, хуулийн хэрэгжилт цаашид авч хэрэгжүүлэх бодлого шийдвэр, Тусгай зориулалтын ан агнуур,  ач холбогдол үр дүн болон аймаг орон нутагтай хамтран ажиллах боломжууд,  Зэрлэг амьтад ба хүний өвчин, Тусгай зориулалтын ангийн үйлчилгээ, ангийн отог байгуулах зэрэг сэдвүүдээр сургалт явуулсан.

Улмаар оролцогчдын дунд асуулт хариулт, хэлэлцүүлэг явуулж сумдын удирдлага болон нөхөрлөлийн гишүүд эрдэмтэн, багш нарт асуулт тавьж, тавьсан асуултын дагуу хариулт авч мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгсөн болно.

Хаалтын үйл ажиллагааны үеэр Монголын ан агнуурын холбооны гишүүд болон бусад хүндэт зочдод тус аймгийн БОАЖГ-ын 20 жилийн ойн медалиар шагнав. Бусад оролцсон бүх хүмүүст Сертификат олгож, дурсгалын зураг авахуулан арга хэмжээ маань өндөрлөв.

Хуваалцах