Сумдын байгаль хамгаалагч нарт цахим хурал зохион байгууллаа.

БОАЖЯ-ны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн II, III шатны санхүүжилтээр олгосон ухаалаг дэлгэц ашиглан 13 сумын байгаль хамгаалагчдад цахим хурал зохион байгууллаа. Хуралаар байгаль хамгаалагчдад БОНБҮнэлгээ, БОМТөлөвлөгөө, нөхөн сэргээлт, Байгаль орчны хяналт шалгалт, ой, ус ан амьтан, Орон нутгийн тусгай хамгаалалтад газар авах тухай, эко жорлон, Аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, БОАЖСайдын 2023 оны 02, 05 дугаар албан даалгавар болон 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд анхаарч ажиллах, Загас барихыг хориглосон хугацаа эхэлсэнтэй холбогдуулан хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх талаар БОАЖГазрын дарга болон БОХУБайцаагч, Мэргэжилтнүүдээс үүрэг чиглэл өгч, байгаль хамгаалагчдаас асуусан асуултад хариулт өгч ажиллав.

Хуваалцах