ТЭРБУМ-МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЯН-ӨЛГИЙ ДАХЬ 2022 ОНЫ ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, Аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Засаг дарга Д.Бауыржан, Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БОАЖЯ-ны ОБЗГазрын ахлах мэргэжилтэн Р.Ганбат,  сумдын удирдлагууд, иргэн ААН-үүдийн төлөөлөл, салбарын дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар үг хэлэхдээ айл өрх, иргэд мод тарьж Тэрбум-Мод үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулах нь чухал талаар оролцогчдод уриалсан.

Манай аймаг Тэрбум-Мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 20 сая мод тарихаар төлөвлөөд байгаа юм. Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан уг хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан.

Зөвлөгөөнд иргэн, ААНэгжүүдийн төлөөллүүд идэвхтэй оролцон санал тавьж, өөрсдийн туршлагаас хуваалцав.

БОАЖГазрын дарга Ш.Марат зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг танилцуулан уг зөвлөгөөн өндөрлөв.

Хуваалцах