“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

✅Аймгийн Цагдаагийн газрын эзэмшилд байгаа Цагааннуурын тосгон руу явах зам дагуух 2.6га мод тарих талбайд БОАЖГазрын дарга Ш.Марат, ЦГазрын дарга О.Танат холбогдох албан хаагч нартай хамт газар дээр нь очиж танилцлаа.

✅Эхний ээлжинд тухайн газрын худгийн асуудлыг шийдэж, хашааг сайжруулан энэ жилдээ багтааж их хэмжээний мод тарьж, арчилгаа хамгаалалтыг хариуцан ажиллахаар болов.

✅Цаашдаа тус газрыг сүүдрэвч, нойл, явган хүний зам, машины зогсоол тавьж тохижуулан хуримаа хийж амьдрал зохиож буй хосуудад хуримын өдөр мод тарьж ургуулах дурсгалт цэцэрлэгт хүрээлэн болон Хосын төгөл болгон ашиглахаар төлөвлөөд байна.

✅Мөн аймгийн төвийн ААН байгууллагуудтай хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Хуваалцах