Төрийн болон ТББайгууллагууд хуваарилагдсан газарт мод тарьлаа.

🌳Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Ногоон хөгжил-Эко аймаг болгох зорилтын хэрэгжилтийг хангуулах зорилгоор аймгийн Засаг даргын 2022 оны А/326 дугаар зажирамжаар Ногоон Өлгий аяныг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

🌳Уг аяны хүрээнд аймгийн зарим төрийн болон ТББайгууллагууд хуваарилагдсан газарт мод тарих ажилд идэвхтэй оролцож байна.

🌳Тус арга хэмжээний хэрэгжилтэд Өлгий сумын байгаль хамгаалагчид хяналт тавьж ажиллаж байна. 🌳Ногоон Өлгийн төлөө хамтдаа!!!

4 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
Хуваалцах