“ХУВАНЦАР САВЫГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ХАСЪЯ” сургалт зохион байгуулж байна.

“ ХУВАНЦАР САВЫГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ХАСЪЯ ” уриан доор Хуванцар сав болон хог хаягдлын хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хуванцаргүй аймаг, сум хөдөлгөөнийг үр дүнтэй зохион байгуулж, хэрэглээг бууруулах, хуванцар савны хэрэглээ аюулгүй байдлын талаарх мэдээллийг ЕБСургууль, Цэцэрлэгийн багш, тогооч болон хүүхдүүд, ард иргэдэд хүргэх зорилгоор БОАЖГ, МАНУТХГНХЗахиргаа, ХХААГ, ЭМГ, МЭХ-ны баян-өлгий аймаг дахь салбар, МХГ-тай хамтарсан удирдамж гаргаж эхний ээлжинд аймгийн төвийн цэцэрлэгүүдэд дараах сэдвүүдээр сургалт явуулж байна.

✅Сав баглаа боодлын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл

✅Хуванцаргүй хэрэглээнд эмэгтэйчүүдийн оролцоо

✅Хог хаягдлыг ангилан ялгах ба хог хаягдлын байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар

✅Хуванцар савны хор хөнөөл, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь

✅Хуванцар савны байгаль орчинд учруулах хор хөнөөлийн тухай

✅Хуванцар савны тэмдэг тэмдэглэгээ

✅3 цагаан хор хэрэглэхгүй өдөр болгох тухай аймгийн Засаг даргын захирамжийг танилцуулах

✅Хуванцар савны хэрэглээ Тус арга хэмжээнд Чингис хаан хамтлагийн уран бүтээлчид оролцож хуванцар савнаас татгалзахыг уриаллаа.

Хуваалцах