Хууль бусаар тарвага агнасан зөрчлийг илрүүлэв.

Аймгийн Засаг даргын 2023 оны 08-р сарын 16-ны өдрийн А/453 дугаар захирамжийн дагуу 2023 оны 08-р сарын 23-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын БОХУБайцаагч Т.Бауыржан, Өлгий, Толбо, Бугат сумын байгаль хамгаалагч А.Дамысбек, Х.Сураган, Х.Ердаулет нар аймгийн ОБГазар, Зооноз өвчин судлалын төвийн холбогдох албан хаагч нартай хамтран Толбо сумын 6-р багийн нутагт орших Хонгор өлөн гэх газарт хууль бусаар тарвага агнахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх явцад Ховд аймгийн иргэн Б болон А нар нь тарвага агнаж байсан зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуулиараа арга хэмжээ авч ажиллав.

Иймд хууль бусаар Тарвага агнасан тохиолдолд Амьтны тухай хуулийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно”-гэж заасны дагуу 2023 оны 7-р сарын 05-ны өдрийн “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 260 дугаар тогтоолоор баталсан экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж нөхөн төлүүлж, ашигласан эд зүйл, орлогыг хурааж улсын хөрөнгө болгохыг анхааруулж байна.

Иргэн та болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Хуваалцах