БУЯНТ СУМАНД ХЯНАЛТ ШАЛГАЛТААР АЖИЛЛАВ.

БОАЖЯамны салбарын улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 04-р сарын 6-ны өдрийн 01/06 дугаар удирдамж, 2023 онд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран баталсан удирдамжийн дагуу аймгийн БОАЖГ-ын байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагчид, холбогдох мэргэжилтнүүд хамтарч 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Буянт суманд хяналт шалгалтаар ажиллав. Шалгалтаар тус сумын удирдлагуудад Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Амьтны тухай, Хог хаягдлын тухай хуулиуд болон БОАЖСайдын 2023 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилт, аймгийн Засаг даргын 2023 оны 08-р сарын 16-ны өдрийн “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” А/453 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах, жижиглэнгийн үйл ажиллагаа явуулдаг ШТС-иудыг ангилан ялгах хогийн савтай болгох, хөрс бохирдуулагч нүхэн жорлонг буулгаж, стандартын шаардлага хангасан эко жорлонтой болгох талаар шаардлага тавьж ажиллав. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан модны ургалтын байдалтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллалаа.

Хуваалцах