Хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу тус газрын Байгаль орчны хяналтын улсын / ахлах /байцаагчид, Өлгий сум хариуцсан байгаль орчны хяналтын улсын байцаагч, Цагдаагийн газрын албан хаагч нартай хамтарч 2023 оны 04 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Өлгий, Бугат сумдын нутаг дэвсгэрт орших Ховд голын эргээс хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож болзошгүй газруудад хяналт шалгалт хийх явцад хууль бусаар голын эргээс хайрга олборлож тээвэрлэсэн 2 зөрчлийг илрүүлж, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллалаа.

Иймд иргэдийн анхааралд зөвшөөрөлгүй газраас түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайргыг олборлохгүй байхыг анхааруулж байна.

Хуваалцах