“ХҮН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас хамтран зохион байгуулж байгаа байгаль хамгаалах ажилд иргэн, хүн бүр идэвх санаачилгатай оролцох, соёлыг түгээх, эх орноо хамгаалдаг нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилготой “Хүн бүр байгаль хамгаалагч” аяныг Баян-Өлгий аймагт эхлүүллээ.

Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Хилийн Цэргийн 0165-р анги, аймгийн БОАЖГ-ын холбогдох албаны хүмүүс оролцов.

Уг аян 2023 оны 04-р сарын 15-наас 05-р сарын 15 хүртэл сарын хугацаатай үргэлжилнэ.

Хуваалцах