“Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ зорилгоор сумуудад хяналт шалгалт хийж ажиллав.

Баян – Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ зорилгоор Алтанцөгц, Баяннуур, Ногооннуур , Цагааннуур тосгон, Улаанхус, Цэнгэл, Сагсай сумуудад хяналт шалгалт хийж ажиллав.

✅️Сумдын удирдлагуудад байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах талаар зөвлөгөө өгөх, Байгаль орчны хяналтын чиглэлээр ой, ан, байгалийн ургамал хууль бусаар бэлтгэх, ан амьтан агнах, барих худалдаалах, тээвэрлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, таслан зогсоох арга хэмжээг хуульд заасан эрхийн хүрээнд авч туслалцаа үзүүлэх, Усны ашиглалт, хамгаалалт, хаягдал усны төлбөр, гүний өрмийн худгийн талаар мэдээлэл өгөх ,хог хаягдлын мененжментийн талаар танилцуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч , сумдын улсын байцаагч болон байгаль хамгаалагч нарын хийсэн ажлыг үнэлэх арга хэмжээг зохион байгуулав.

✅Мөн ️“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл буюу Германы KFW банкны санхүүжилтээр тус сумуудын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт 4 улирлын дүрэмт хувцсыг гардуулж өглөө.

✅Шинэ авто машин, 4 улирлын хувцас, тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ” Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн баг хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.

Хуваалцах