Цэнгэл, Сагсай суманд ажиллаа.

2023 оны 05-р сарын 25,26-ны өдрүүдэд БОАЖГазрын дарга Ш.Марат, Ойн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Хасым нар Цэнгэл, Сагсай суманд ажиллаж тус сумуудад БОАЖСайдын 2023 оны 02,05 дугаар албан даалгаврын хэрэгжилт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан модны ургалтын байдалтай танилцаж, хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нүхэн жорлонг буулгаж, стандартын шаардлага хангасан эко жорлонтой болох, зүй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон мал амьтны сэг зэмийг мал эмнэлгийн хяналтын доор халдваргүйтгэх болон устгах, ил задгай хаясан хог хаягдлыг иргэн аж ахуй нэгж байгууллагуудыг татан оролцуулж тогтмол цэвэрлэх ажлыг зохион байгуулах талаар Цэнгэл сумын БОХУБайцаагч, байгаль хамгаалагч нарт хугацаатай үүрэг, даалгавар өгч ажиллав.

Хуваалцах