Хууль бусаар тарвага агнасан 6 зөрчил илрэв.

Аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/453 дугаар Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай захирамжийн хуваарийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын холбогдох албан хаагч нар 2023 оны 08-р сарын 23-наас эхлээд Толбо, Сагсай, Цэнгэл, Буянт сумуудад хяналт шалгалт хийх явцад нийт хууль бусаар 34 ширхэг тарвага агнасан 6 холбогдогчийг илрүүлэн, 4 ширхэг Алтайн тарвага агнасан 2 холбогдогчийг Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож, 30 ширхэг Алтайн тарвага агнасан 4 холбогдогчдод зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан ажиллаж байна.

Иймд ард иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж, тарваган тахлын халдвар авах аливаа эрсдэлт үйлдлүүдээс татгалзан, өөрийнхөө болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг анхааруулж байна!!!

Хуваалцах