Цэнгэл сумын байгаль хамгаалагчид загас барих, агнахыг хориглосон хугацаатай холбогдуулан хяналт шалгалтын ажлыг хийж байна.

Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2023 оны 03-р сарын 01-ний өдрийн хяналт шалгалтын 03 тоот удирдамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Цэнгэл сумын байгаль хамгаалагч И.Хуантай, С. Бахытжан нар тус сумын 7-р багийн нутаг болох Тэмээн толгой /ховд голын хавцалд /гэдэг газарт эргүүлд гарч хууль бусаар загас агнах, шувууны өндгийг түүхийг завдсан Улаанхус сумын иргэдтэй уулзаж, аймгийн БОАЖГазраас гарсан удирдамж болон амьтны тухай хуулиудыг танилцуулж, зөвлөгөө өгч сануулах арга хэмжээ авч ажилласан болно.

Хуваалцах