” ЦЭНГЭЛ ХАНТИНГ”, “ХАНОМАРО” ТУР ХХК-УУДТАЙ ХАМТ БОАЖГазрын ХАМТАРСАН БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Ногооннуур сумын “Хавцал”, Цэнгэл сумын “Баянцэнгэл” агнуурын бүс нутгуудын менежмент хариуцагч Цэнгэл Хантинг, Ханомаро тур ХХК-уудтай аймгийн БОАЖГазар хамтран тус компаниудын санхүүжилтээр Ногооннуур сумын “Хавцал”, Цэнгэл сумын “Баян-Цэнгэл” агнуурын бүс нутгуудад Монгол Улсын Улаан номд орсон ховор амьтад Аргаль хонь, Янгир ямаад зориулан ногоон өвс, хужир давс тавьж биотехникийн арга хэмжээ авлаа. Ногооннуур сумын “Хавцал”, Цэнгэл сумын “Баян-Цэнгэл” нөхөрлөлүүдийн гишүүдийг тоног төхөөрөмж /дуран, телескоп/ зөөврийн номын сангаар хангаж, ан амьтадыг хамгаалах, отгийн талаар сургалт зохион байгууллаа.

Хуваалцах