ЭКО клубийн 2024 онд хийх ажлын төлөвлөгөөг батлууллаа

БОАЖГ-ын мэргэжилтэн Ш.Айсулу, Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн М.Сержан, Насан туршийн боловсролын төвийн мэргэжилтэн А.Лашын нар Эко клубийн сурагчдын тэргүүлэгчидтэй хамт 2024 онд хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулж, батлууллаа.

🌳2024 оны эхний хагас жилд;

🍀 Байгаль орчны салбарын бүх тэмдэглэлт өдрүүдийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх,

🍀Эко клубийн сурагчдын анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулах,

🍀Эко клубийн сурагчид СӨБ-ын хүүхдүүдэд багаас нь байгаль орчныг хайрлан хамгаалах талаар хичээл заах,

🍀Клубийн гишүүд ижилхэн хувцсаар жигдрэх,

🍀Сурталчилгааны ажил, тэмцээн уралдаан, зургийн үзэсгэлэн, open mic, цэвэрлэгээний ажил, явган аялал зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгалаа.

⚘️Ирээдүйн байгаль хамгаалагч сурагчдадаа амжилт хүсье!⚘️

Хуваалцах