Эх дэлхийн цаг арга хэмжээ-2022

“Эх дэлхийн цаг” арга хэмжээг БОАЖГазар, МАНУТХГХЗахиргаа, УЦОШТөв, ХИС-ийн аймаг дахь салбар сургуултай хамтарч 2 өдөр ард иргэд болон сурагч оюутан нарт уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчийг хэмнэх, байгаль хамгаалах талаар мэдээлэл өгч, өнөөдөр орой 20:30 – 21:30 цагт 1 цагийн турш ГЭРЛЭЭ УНТРААЖ Эх дэлхийгээ амрахыг уриалж ажилласан. Дэлхийн бүх хүмүүсийг нэг өдөр, нэг цагт, нэг зорилгын төлөө нэгтгэж чаддаг цорын ганц хөдөлгөөн ЭХ ДЭЛХИЙН ЦАГ-т нэгдэж 2021.03.26-нд 20:30-21:30 цагт 1 цагийн турш #ГЭРЛЭЭ_УНТРААЖ Эх дэлхийгээ амраая. 😊 ТА Ч БАС НЭГДЭЭРЭЙ !!!

Хуваалцах