Өлгий сумын төвд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад хугацаат үүрэг даалгавар өгч ажиллав.

Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.6 дахь заалт болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох улсын байцаагч болон БОАЖГ-ын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарын бүрэлдэхүүнтэй Өлгий сумын төвд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулж буй Рысжан ХХК, Ник-ПетровисХХК, Магнай Трейд ХХК, Шунхлай ХХК, Хазына ХХК, Өлгий ойлХХК,Тэс-ПетролиумХХК, Хөрс- Автосервис ХХК-иудын шатахуун түгээх станцуудын хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож, стандарт шаардлагад нийцсэн нийтийн ариун цэврийн байгууламж барих, ангилан ялгах хогийн сав байгуулах талаар улсын байцаагчийн хугацаат үүрэг даалгавар өгч ажиллав.

Хуваалцах