Өлгий сумын төвд удаан жил хуримтлагдсан эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилсээр….

Аймгийн Засаг даргын 2022.06.03-ны өдрийн А/377 дугаартай Хоггүй Цэмцгэр Өлгий аян зохион байгуулах тухай захирамжийн дагуу орон нутгийн төсөв хөрөнгөөр Өлгий сумын төвийн эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэх ажлыг Өлгий сумын Хот тохижуулах албанд хариуцуулан хийлгэж байна. Уг ажилд манай Байгаль орчин, аялал жуулчлалын газар зүгээс тухайн газрын айл өрхүүдэд хог хаягдлын тухай хуулийн талаар сурталчлан орчин тойрныг цэвэрлэж байх талаар зөвлөгөө өгч ажиллаж байна. Одоогийн байдлаар 3,4,6,10, 13-р багуудын хог хаягдлыг цэвэрлэж дуусгав.

Иймд ард иргэдэд хандаж хэлэхэд цэвэрлэсэн газарт дахиж хог хаяхгүйгээр орчин тойрны 50метрийн зайтай газрыг байнга цэвэрлэж байхыг хүсье!!!

ХОГГҮЙ ЦЭВЭР ӨЛГИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА!!!

Хуваалцах