Өлгий сумын 12-р багийн эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэж дууслаа.

Өлгий сумын 12-р багийн эзэнгүй хог хаягдлыг 2 өдөр цэвэрлэж, нийт 5тонн гаруй хогийг нэгдсэн хогийн цэгт буулгав. Бусад багуудтай харьцуулахад 12-р багийн нутаг дэвсгэрт эзэнгүй хог хамгийн их байна. Ихэвчлэн Хүрэл шуудуу, уулын энгэрт байгаа далан, айл өрхийн хашааны гадна хаясан үнс, малын сэг зэм, хүүхдийн живх, архи ундааны сав бусад төрлийн ахуйн хогууд байна. БОАЖСайдын 2022 оны 02 дугаар албан даалгаврыг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх, аймгийн Засаг даргын 2022.06.03-ны өдрийн А/377 дугаартай Хоггүй Цэмцгэр Өлгий аян зохин байгуулах захирамж, Хоггүй цэвэр Баян-Өлгий дээд хөтөлбөрийн хүрээнд нэг удаа Өлгий хотын эзэнгүй хогийг цэвэрлэж ард иргэдийг эрүүл орчинд тав тухтай амьдрах нөхцөлийг ханган ажиллаж байгааг иргэд ухамсарлан ойлгож, өрх бүрийн хашааны гадна талын хог хаягдлыг өөрсдөө цэвэрлэгээ хийхийг уриалж ажиллаж байна. Иймд багийн дарга нар өөрийн багийн айл өрхүүдэд шаардлага тавьж, орчин тойрны хогийг байнга цэвэрлүүлэх хэрэгтэй байна.

Ард иргэд хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1.2.5-д заасны дагуу хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолойд, нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт, хогийн сав болон тогтоосон цэгээс бусад газарт хог хаяхгүй байхыг уриалж байна.

Хуваалцах