Өлгий сумын 6 чиглэлийн хуваарьт газрын хогийг цэвэрлэж, нэгдсэн хогийн цэгт буулгаж ажиллав.

Өнөөдөр/2022.10.28/ тус байгууллагын төв байранд ажилдаг бүх албан хаагч нар байгууллагын орчин тойрны болон аймгийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Өлгий сумын 6 чиглэлийн хуваарьт газар болох Цагааннуур тосгон руу гарах зам дагуух ил задгай хаясан архины шил, ундааны сав, гялгар уут, хүүхдийн живх, ариун цаас зэрэг их хэмжээний ахуйн хог хаягдлыг цэвэрлэж, Өлгий сумын нэгдсэн хогийн цэгт хүргүүлэн буулгаж ажиллаа.

Иймд нийтийн эзэмшлийн зам дагуу хог хаягдлыг цэвэрлэн байгальдаа ээлтэй амьдрахыг нутгийн зон олон, төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд та бүхэнд “УРИАЛЖ” байна.

Иргэн та эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхэд саад бэрхшээл болж буй хог хаягдлаас салахад хүн бүрийн оролцоо, идэвхи, зарчимч шаардлага чухал тул өөрсдийн хэргэлэсэн салфетик, 00 цаас, архи, ундааны шил, хуванцар сав бусад хог хаягдалдаа эзэн болж, ХОГОО ХАЯЛГҮЙ АВААД ЯВНА УУ!!!

Хоггүй Цэмцгэр Өлгийн төлөө хамтдаа!!!

Хуваалцах