Өнөөдөр Цэргийн 0165 дугаар анги “ХИЛ ОРЧМЫН ДЭГЛЭМ-2022” зөвлөгөөн зохион байгууллаа.

✅Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ, цэргийн 0165 дугаар анги, БОАЖГазар, МХГазар, ЦГ-ын экологийн цагдаагийн алба, Прокурорын газар, МАНУТХГХЗахиргаа болон бусад холбогдох байгууллагуудын албан хаагч нар оролцож, хариуцсан ажлын хүрээнд, хилийн орчимд тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан.

✅БОАЖГазрын дарга Ш.Марат уг зөвлөгөөнд оролцож “Хилийн зурваст аялал жуулчлалаар явах иргэдэд анхааруулах асуудал, БОАЖСайдын 2022оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/65 тушаал”-ын талаар илтгэл тавьж, цаашдаа хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулан хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

✅ Зөвлөгөөний үр дүнд оролцогч байгууллагууд хамтарсан төлөвлөгөө гаргаж, цаашдаа хамтарсан ажиллахаар тохиролцов.

Хуваалцах