Алтанцөгц сумын БОХУБайцаагч, байгаль хамгаалагчид тус сумын Улаанхаргана багийн ард иргэдэд байгаль орчны багц хууль тогтоомж болон БОАЖСайдын албан даалгавруудыг сурталчлах ажлыг зохион байгуулав.

Алтанцөгц сумын БОХУ-ын байцаагч М.Наранхүү, байгаль хамгаалагч С.Бердимурат, Ш.Жанболат нар тус сумын Улаан харгана багийн ард иргэдэд байгаль орчны багц хууль хууль тогтоомжууд болон БОАЖСайдын 2023 оны 02, 05 дугаар албан даалгавруудыг танилцуулан, амьдарч буй газар нутгийн голын эрэгт нүхэн жорлон байршуулахгүй байх, ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ахуйн хог хаягдал, үхсэн мал амьтны сэг зэмийг ил задгай хаяхгүй байх талаар сурталчилгааны ажлыг зохион байгуулав.

Хуваалцах