Тусгай болон үйлдвэрийн зориулалтаар агнуурын амьтдыг агнах, барих тусгай зөвшөөрөл олгох цахим дуудлага худалдааг зохион байгуулж байна.

Өнөөдөр /07-р сарын 26-ны өдөр/ Байгаль орчин, аялал  жуулчлалын  сайдын  2023 оны 06 дугаар сарын 22-ны “Хуваарь   батлах  тухай”  A/215 дугаар тушаалаар тус аймагт хуваарилагдсан тусгай зориулалтаар агнах, барих 15 толгой Алтайн угалз, 28 толгой Тэх, 5 толгой Халиун буга, 8 толгой Зэгсний зэрлэг гахай, үйлдвэрийн зориулалтаар 15 тонн Алтайн Сугас загас агнах, барих зөвшөөрөл олгох цахим дуудлага худалдааг аймгийн ЗДТГазрын хурлын зааланд аймгийн Засаг даргын орлогч Х.Арманаар ахлуулсан ажлын хэсэг цахимаар зохион байгуулж байна.

Тусгай зориулалтаар ан амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийн дуудлага ялагч бүртэй Амьтны тухай хуулийн болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/242 тоот тушаалаар батлагдсан гэрээний загварын дагуу гэрээ байгуулж, зөвшөөрөл олгоно.

Хуваалцах