Засаг дарга Д.Бауыржан БОАЖ-ны сайд Б. Бат-Эрдэнэтэй уулзлаа

Баян-Өлгий аймгийн хөгжлийн хамгийн чухал гарц бол аялал жуулчлалын салбар юм. Энэ салбарын хөгжлийг дэмжихэд төрийн бодлогоос гадна орон нутгийн иргэдийн санал,санаачлага, хариуцлага хэрэгтэй.

Байгалийн үзэсгэлэнт газар нутаг арвинтай манай аймгийн хувьд зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Тиймээс хоггүй цэвэр орчинг бүрдүүлж, байгаль дэлхийгээ хамгаалахад анхаарч, Эко аялал жуулчлалын хөгжлийн дэмжиж ажиллах талаар санал солилцлоо.

Мөн тусгай хамгаалалтай газар нутгийн тулгамдсан асуудлыг даруй шийдэх талаар танилцуулсан. Эрхэм сайд асуудлыг шийдэх гарц, төлөвлөлтийг боловсруулан илгээхийг хүслээ.

Мөн өмнөх сайдын үед тавьсан шийдэгдээгүй асуудлыг танилцуулсан байна. Бидний хүсэлтийг хүлээн авч ойрын хугацаанд Баян-Өлгий аймагт ирж ажиллахаар болов.

Хуваалцах