Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Музей, Насан туршийн боловсролын төвтэй хамтарч эко клубийн сурагчдад байгаль хамгаалах чиглэлээр хэлэлцүүлэг, уулзалт зохион байгууллаа.

5 дугаар сарын 18-ны өдөр тохиох Олон улсын музейг өдрийн тохиолдуулан “Музейн тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” сэдвийн дор цаг уурын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, эко системийг хамгаалах эрүүл энх, сайн сайхан оршихуйн талаарх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар ажиллаж байгаа билээ.

Тус зорилгын хүрээнд эко клубийн сурагчдад байгаль хамгаалах чиглэлээр “Хуурай газрын эко системийг хамгаалах” хэлэлцүүлэг, уулзалтыг аймгийн Музей, Насан туршийн боловсролын төвтэй хамтарч зохион байгууллаа.

Хуваалцах