Уулзалт зохион байгууллаа.

2023-2025 оныг Монгол зочлох жил болгон зарласантай холбогдуулан Аймгийн нисэх буудлын газартай хамтран аялал жуулчлалын салбарын уулзалт зохион байгуулав. Уулзалтад Aero, Хүннү нислэгийн компани болон аялал жуулчлалын салбарын компани төлөөллүүд оролцож, санал солилцож аймгийн нисэх буудалд шаардлагатай асуудлуудыг хэлэлцүүлэн, цаашид нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын компаниуд Нисэх буудалд нэг стандарттай мэдээллийн самбар байршуулах,

– Нисэх буудалд ухаалаг самбар байршуулан, аймгийн байгаль, түүх, соёлын онцлогийг аялагчдад сурталчлах.

– Нисэх буудлын нүхэн жорлонг буулгах зэрэг асуудлуудыг төлөвлөн, шийдвэрлэхээр болов.

Хуваалцах