Аймгийн төвийн “А” бүсэд үйл ажиллагаа явуулдаг нам даралтын зуухтай аж ахуйн нэгж байгууллагуудын судалгаа авч, заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын 2022 оны 11-р сарын 09-ний өдрийн А/871 дүгээр захирамжийн дагуу байгуулагдсан  ажлын хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А-479 тоот тушаалаар батлагдсан “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл хийх журам”-ыг баримтлан орчны бохирдол болон утааг багасгахын тулд аймгийн төвийн “А” бүсэд үйл ажиллагаа явуулдаг нам даралтын зуухтай аж ахуйн нэгж байгууллагуудын судалгаа авч, нэгдсэн халаалтад холбох, шүүлтүүр, үнс баригч тавиулах талаар заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Хуваалцах