Булган сумын Улаагчин агнуурын бүс нутагт нутаглаж буй туурайтан амьтдад зориулж био техникийн арга хэмжээ авч ажиллав.

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагч тус сумын “Улаагчин” агнуурын бүс нутагт өвөлжиж буй зэрлэг ан амьтанд зориулж 2 машин өвс тавих ажлыг ангийн нөхөрлөлүүдтэй хамтран зохион байгуулсан байна.

Санхүүжилтийг байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос гаргав.

Хуваалцах